MS CERTIFICATION SERVICES нь аудитын үйл явц, баталгаажуулах журам, удирдлагын тогтолцооны төрлүүд, үйл ажиллагаа явуулж буй салбаруудын газар зүйн байршил, болон бусад зүйлийн талаарх мэдээллийг талуудын хүлээн зөвшөөрөхүйц хүсэлтэд үндэслэн нээлттэй мэдээлэх бодлого баримталж ажилладаг.
Баталгаажуулалтын гэрчилгээ олгох, сунгах, шинэчлэх, цуцлах, хамрах хүрээг ихэсгэх буюу багасгах, гэрчилгээг хураан авах зэрэг үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн хүлээн зөвшөөрөхүйц хүсэлтэд үндэслэн өгнө.
Захиалагчийн хүсэлтээр, MS CERTIFICATION SERVICES-с гэрчилгээний хүчин төгөлдөр байдлын баталгааг үзүүлж болно.
MS CERTIFICATION SERVICES нь олгосон гэрчилгээнийхээ жагсаалтыг шаардлагатай байгууллагын хүсэлтээр гарган өгч болно.
Гэвч, бид хэрэглэгчдийнхээ нууцлалын шаардлагыг хүндэтгэн үздэг учир баталгаажуулалтын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үед олж авсан аливаа мэдээлэл болон харилцагчийн тухай мэдээллийг задруулах боломжгүй. Зөвхөн хуулийн дагуу шаардсан үед, эсвэл итгэмжлэлийн байгууллагын шаардсан үед зохих байгууллагад мэдээлэх үүрэг хүлээнэ.