Skip to main content
🌐Аудитор болон зөвлөх бэлтгэх цуврал сургалт “БОНЗ-ыг хэрэгжүүлэхэд ISO Олон Улсын стандартын байгууллагын БОНЗ аргачлал болон Менежментийн тогтолцооны хандлагыг ашиглах нь” сэдвээр амжилттай үргэлжилж байна.
Европын холбооны “Switch Asia” хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийн хүрээнд эко тэмдэгжүүлэлт, Байгаль орчны тэмдэг ба мэдэгдлийн ISO14020 стандарт, БОНЗ үнэлгээний “Аудитор ба хэрэгжүүлэлтийн сургалт”-г төслийн хамтран хэрэгжүүлэгч Каритас Чех Репаблик ОУТББ-с олон улсын менежментийн зөвлөх байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
🔰Энэхүү цуврал сургалтын хүрээнд 2025 оны 3 сарын 22,23-ны өдөр аудитор болон зөвлөхөөр бэлтгэгдэж буй суралцагчид Байгаль Орчин Нийгэм Засаглал /БОНЗ/-г хэрэгжүүлэхэд ISO ОУ-н стандартын байгууллагыг аргачлал болон менежментийн тогтолцооны хандлагыг хэрхэн ашиглах талаар суралцлаа. Сургалтыг TQCSI Mongolia байгууллагын ерөнхий менежер Г.Цогтбаатар удирдан явууллаа.
Суралцагчид энэхүү сургалтаар Олон улсын стандартын байгууллагаас баталсан IWA 48:2024 Байгаль орчин, Нийгэм, Засаглал Хэрэгжүүлэлтийн зарчмууд болон TQCSI ESG Code:2024-ын хүрээнд:
✅БОНЗ-н зарчим балон практик хэрэглээ
✅Байгаль орчин, Нийгэм, Засаглалын аргачлал, түүнийг үнэлэх KPI, холбогдох ISO стандартууд
✅БОНЗ-н нийцэл тохирол, байнгын сайжруулалт
✅БОНЗ-н тунхаглал,зорилго болон төлөвлөгөө, журмын талаар судалж байгууллагад хэрхэн хэрэгжүүлэх талаар багаараа кейс дадлага ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Эко тэмдэг болон БОНЗ үнэлгээний аудитор, зөвлөх бэлтгэх сургалт 2025 оны 5 сар хүртэл цувралаар зохион байгуулагдана.

Leave a Reply