Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК 2021 оны магадлан аудитдаа амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ сунгууллаа.
Цар тахлын үед ажилтнуудаа гэрээс ажиллуулах нөхцөлтэй байсан ч, цагаа ашиглан процессын баримтжуулалт, эрсдэл боломжийн үнэлгээгээ сайжруулан шинэчилсэн нь өнгөрсөн жил 98 процессын зураглалтай байсныг 766 процесс болгон задалж, тус процессын алхам бүрийн аюул, эрсдэлийг илрүүлэн үнэлж чадсан байна.
Мөн 450 гаруй ажилтны ажлын байрны тодорхойлолтуудад ISO9001 ба ISO45001-р хүлээсэн үүрэг хариуцлагыг нь нэг бүрчлэн шингээн өгсөн. Түүнчлэн зөвхөн өндөр эрсдэлтэй ажлын байрууд гэлтгүй бүхий л ажил процесст Технологийн карт бий болгосон нь тухайн процессыг хариуцах эзэн, хамтран ажилтнууд, ашиглах нөөцүүд, процессыг хүлээн авах шалгуур, түүнийг хангаж буйг баримтжуулах арга, тухайн процессоос аль нь эрсдэлтэй цэгийн хяналтанд орж буй процесс вэ гэдгийг тодорхойлж чадсан байна. Эдгээр сайжруулалтыг хийснээр үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлоос үйл ажиллагааны бүхий л түвшинд сэргийлэх ач холбогдолтой. Тэрхүү үр дүнд хүрэхийн тулд байгууллагын хүний нөөц, захиргаа, аж ахуй, санхүү, менежмент гээд бүхий л дэмжих процессууд нягт уялдан, сайжирч буй билээ.
Цар тахал зарим үед хүндрэл бэрхшээл боловч түүнийг боломж болгон ашиглахын үлгэр жишээ байгууллага Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээр Сүлжээ компанийн хамт олонд улам өндөр амжилт хүсье!