Skip to main content

TQCSI байгууллага 2024 онд олон улсын итгэмжлэлээ 5 жилээр сунгуулж, түүнийг даган Монгол Улс дахь бүртгэлээ мөн шинэчлүүлсэн. Бид 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд JAS-ANZ сүлжээнд “хязгааргүй” буюу бүх салбарын хамрах хүрээнд баталгаажуулалт хийх итгэмжлэлтэй.

JAS-ANZ нь Австрали, Шинэ Зеланд, Ази Номхон Далайн Бүсийн итгэмжлэлийн байгууллага бөгөөд IAF-н гарын үсэг зурах эрхтэй үндсэн гишүүдийн нэг юм. TQCSI нь Австрали Улсын Аделайд хот дахь төв оффисоос удирдлагатайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Бид харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, менежментийн тогтолцоогоо байнга сайжруулахад нь үнэ цэнэ, хувь нэмрээ оруулан ажилладаг.

Манай байгууллагын Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн Төв (ҮИТ) дэх Албан ёсны бүртгэлийг ЭНД ДАРЖ ҮИТ-ийн вэбээс үзнэ үү.