Skip to main content

Итгэмжлэл, тусгай зөвшөөрөл

“Эм Эс Си Эс” компанийн олон улсын хамтрагч байгууллагууд болох Австралид төвтэй TQCSI, Сингапурт төвтэй EQAIMS, Энэтхэгт төвтэй MS Certification, QACS International нар нь JAS-ANZ буюу Австрали, Шинэ Зеландын; IAS буюу АНУ-ын Бүсийн Итгэмжлэлийн Нэгдсэн Системээс Бүтэн Хамрах Хүрээний итгэмжлэл авсан баталгаажуулалтын байгууллагууд юм. Бид Чанар, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, Байгаль орчин, Мэдээллийн аюулгүй байдал, Хүнсний аюулгүй байдал, Эрчим хүчний удирдлагын болон бусад удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын аудит хийж, гэрчилгээжүүлэх эрхтэйгээр дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна.

IAF болон JAS-ANZ, IAS-н тухай

Олон Улсын Итгэмжлэлийн Байгууллагуудын Форум (IAF)

IAF нь Тохирлын Үнэлгээний Итгэмжлэлийн Байгууллагууд болон удирдлагын тогтолцоо, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хувь хүнийг гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллагуудыг нэгтгэсэн холбоо юм. Австрали Шинэ Зеландын бүсийн JAS-ANZ нь IAF-ийн үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд чанарын удирдлагын тогтолцоо, байгаль орчны удирдлагын тогтолцоо, бүтээгдэхүүний хувьд IAF MLA-т гарын үсэг зурдаг үндсэн гишүүн юм. Америкийн бүсийн IAS нь мөн IAF-н гишүүн бөгөөд Хойд Америк, Канадын бүс нутагт нэр хүндтэй, IAF MLA-т гарын үсэг зурдаг үндсэн гишүүн юм.

JAS-ANZ болон IAS Итгэмжлэлийн байгууллагуудын гол үүрэг нь бусад улстай олон улсын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бие биенийхээ гэрчилгээг хүлээн зөвшөөрөх, худалдааны саад бэрхшээлийг арилгах явдал юм. JAS-ANZ нь олон улсын магадлан итгэмжлэлийн форум (IAF), олон талт хамтын ажиллагааны магадлан итгэмжлэлийн зохицуулалт (MCAA), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагаа (PAC), Ази номхон далайн лабораторийн магадлан итгэмжлэлийн хамтын ажиллагаа (APLAC) зэрэг итгэмжлэлийн гол байгууллагуудын идэвхтэй гишүүн юм.

Эдгээр байгууллагуудын гол фокус нь Олон талт хүлээн зөвшөөрөх гэрээ (MLA), эсвэл олон талт харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ (MRA) гэж нэрлэгддэг гэрээ бөгөөд үүгээр дамжуулж гарын үсэг зурсан улс орнууд бие биенийхээ итгэмжилсэн гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг. Энэхүү хүлээн зөвшөөрөлтийн ашиг тус нь бүтээгдэхүүн, үйлчилгээ нь нэг улсаас нөгөөд шилжих үед өөр улсад дахин дахин баталгаажуулалт хийлгэх шаардлагатай болж байсан саад бэрхшээлийг устгаж, нэг оронд гэрчилгээ авсан бол бусад оронд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг олгодогт оршдог. JAS-ANZ болон IAS-р итгэмжлэгдсэн Баталгаажилтын аудитын байгууллагууд нь Чанарын удирдлагын тогтолцоо, байгаль орчны удирдлагын тогтолцоо болон бүтээгдэхүүнд гэрчилгээ олгох үйл ажиллагааныхаа хүрээнд аливаа албан бичиг илгээх, үнийн санал өгөх, сурталчилгааны материал хэвлэх болон вэб сайтад мэдээлэл оруулах, баталгаажуулалтын гэрчилгээ олгохдоо IAF-н тэмдгийг ашиглах эрхтэй байдаг.

Гэрчилгээ Монгол Улсад хүчин төгөлдөр

Бид Монгол Улсад албан ёсоор бүртгүүлсэн хуулийн этгээд бөгөөд бүх үйлчилгээний төлбөрийг монгол байгууллагын дансанд төвлөрүүлж, Монгол Улсад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу төлж, нийгмийн хариуцлагатай ажилладаг.

  • Австралид төвтэй TQCSI (http://www.tqcsi.com/) байгууллага нь JAS-ANZ болон Австралийн AACB,
  • Сингапурт төвтэй EQAIMS (http://eqaims.com/) байгууллага нь JAS-ANZ болон Сингапурын SAC,
  • Энэтхэгт төвтэй MS Certification (https://www.mscertification.net/) байгууллага нь JAS-ANZ болон Энэтхэгийн NABCB,
  • Арабын нэгдсэн эмират ба Энэтхэгт төвтэй QACS International (http://qacsworld.com/) байгууллага нь IAS,
  • Канадад төвтэй PECB (https://pecb.com/) байгууллага нь IAS, байгууллагуудын тус тус итгэмжлэлтэй ба эдгээр нь бүгд IAF-н Олон Талт Баталгаажуулалтын Үйл ажиллагааны (MLAs) гарын үсэг зурх эрх бүхий үндсэн гишүүд юм. Монгол Улс энэхүү гэрээнд мөн нэгдэн орсон тул дээрх олон улсын байгууллагуудтай харилцан бие биенээ хүлээн зөвшөөрдөг.