Номин Констракшн Дэвэлопмэнт Групп (NCD) энэ жил 2 дахь магадлан аудитдаа амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ сунгалаа. Менежментийн бодлого, зорилго, шинжилгээ, гүйцэтгэлийн удирдлага ба хяналт, байнгын сайжруулалтын циклийг Монголдоо жишиг болохуйц байдлаар хэрэгжүүлж, үр дүнгээ хүртэж байгааг нь харахад баяртай байна. 3 дахь жилийн аудитын циклд ирэхдээ анх тавьсан зорилгодоо хүрч, тогтолцоо хэвшиж, үр өгөөжөө өгч эхлэх түвшинд иржээ. Та бүхэндээ улам их амжилт хүсье.