Нэкст Групп ХХК болон түүний охин компаниуд болох Нэкст Ложистик ХХК, Нэкст Электроникс ХХК, Нэкст Сервис ХХК, Нэкст Дистрибьюшн ХХК-ууд ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны Олон улсын стандартуудын давтан баталгаажуулалтын аудитад амжилттай орлоо.
Тус групп компани нь манай тогтвортой харилцагчдын нэг бөгөөд энэ жилийн хувьд нэмэлтээр TQCSI ESG Code:2024 буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглалын менежментийн системийг Нэкст Электроникс ХХК-д нэвтрүүлж, баталгаажуулалтад амжилттай хамрагдсныг дуулгахад таатай байна.
Нэкст Группийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье! 


