Skip to main content
Нэкст Электроникс ХХК 2025 онд Тогтвортой байдлын мэдэгдэл гаргаж, “Байгаль орчин, нийгэм, засаглал” (БОНЗ)-ын хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэснээр БОНЗ-ын гэрчилгээ ба тэмдгээ гардан авлаа.
Тус компани нь НҮБ-с баталсан Тогтвортой Хөгжлийн 17 зорилтоос 12-ыг нь хэрэгжүүлэх дээд удирдлагын үүрэг амлалт хүлээж, Тогтвортой Байдлын Менежментийн 3 элемент тус бүрт Бодлого, Зорилт болон Тайлан гаргасан юм. Дараах вэб сайтаас танилцах боломжтой: https://next.mn/mn/sustainability
TQCSI-н БОНЗ-н Кодын дагуу хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэснээр 6 сар тутам бодлого, зорилтын хэрэгжилтээ тайлагнаж, дотоод болон гадаад хяналтын механизмаар хянан сайжруулах, аудитын байгууллагадаа мэдүүлэг гаргаж, хэрэглэгчдэдээ “Мэдэгдэл”-ээ тунхаглах боломжтой юм.
Тус компани нь Байгаль орчин, Аюулгүй байдал, Чанарын менежментийн олон улсын стандартуудыг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсынхаа хууль тогтоомжийн шаардлагыг тогтмол биелүүлж ажиллах, тойрог эдийн засгийг дэмжиж электрон хог хаягдлыг дахин боловсруулах төслийг бодит санхүүжилтээр хангах, сүлжээ дэлгүүрийн бүхий л цэгт эвдэрч хуучирсан цахилгаан барааг төлбөр төлөн хүлээж авч, дахин боловсруулах үйлдвэрт хүргэж өгөх, үйлдвэрлэл үйл ажиллагаандаа осол гэмтэлгүй ажиллах, онцгой байдалд бэлэн байх, тогтвортой байдлын төлөөх үйл ажиллагаагаа цахимд шилжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тавьж, амжилттай хэрэгжүүлж байна.
Тогтвортой хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хэрэглэгч үйлчлүүлэгч, ажилтнууд болон бүхий л сонирхогч талууддаа байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, чанар болон засаглалын сайн туршлага бүхий үйлчилгээ үзүүлэх зорилгод нь талархаж, амжилт хүсье!

Leave a Reply