Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе!
Юуны өмнө манай байгууллагын вэб сайтад зочилж байгаад баярлалаа.
Ти Кюү Си Эс Ай Монголиа ХХК (TQCSI Монгол) нь Австрали Улсын Адилэйд хотод төвтэй Ти Кюү Си Эс Ай ХХК (TQCS I) компанийн Монгол дахь бүсийн оффис бөгөөд Монгол Улсад тав дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж, менежментийн тогтолцооны ISO олон улсын стандартуудын баталгаажуулалтын аудитын үйлчилгээгээр дамжуулж хэрэглэгчдийнхээ бизнесийн үнэ цэнийг өсгөхөд хувь нэмэр оруулж байгаадаа таатай байна.
TQCSI нь Олон улсын итгэмжлэлийн форумын (IAF) байнгын таван гишүүний нэг болох Австрали, Шинэ Зеландын Итгэмжлэлийн Байгууллага (JAS-ANZ)-аас итгэмжлэлтэй, Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн Төв (MNAS) -д албан ёсны бүртгэлтэй байгууллага юм.
TQCSI нь 1995 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор бүсийн оффисуудаараа дамжуулан Номхон далай, Автсрали, Ази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Европ, Хойд Америкийн 40 гаруй оронд, +500 гаруй аудиторуудынхаа хамтаар, +10,000 гаруй баталгаажилт хийгээд байна.
TQCSI нь хязгааргүй итгэмжлэлийн хүрээтэй бөгөөд бүх салбарт ISO менежментийн системийн стандартын гэрчилгээ олгох боломжтой.
TQCSI-ийн философи нь үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж, холбогдох стандартуудын нийцлийг тодорхойлж, байнгын сайжруулалтад нь дэмжлэг үзүүлж, бизнест нь үнэ цэн нэмэхэд чиглэдэг.
Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно!
Хүндэтгэсэн