Татварын Ерөнхий Газарт Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартын Хэрэгжүүлэлтийн 7 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Олон улсын ахлах хэрэгжүүлэгч, сургагч багш Тривэш Шарма болон багш Б.Оюунтөгс нар хамтран зохион байгуулав.
Энэхүү стандарт нь байгууллага болон түүний сонирхогч талуудын мэдээллийн нууцлал, үнэн зөв байдал, хүртээмжид үнэлгээ хийж, мэдээллийн аюулгүй байдал алдагдах заналхийлэл болон эмзэг цэгүүдийг олж тогтоох, тэдгээрийн эрсдэлийг шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаарддаг. Дижитал эрин үед байгууллага бүрийн анхааран хэрэгжүүлэх шаардлагатай менежментийн стандарт юм.
Татварын Ерөнхий Газрын хамт олондоо амжилт хүсье!
MSCS