Skip to main content

Байгууллагын танилцуулга

TQCSI International Pty Ltd (TQCSI) нь 1995 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор 30 гаруй оффисоороо дамжуулан Номхон далай, Автсрали, Ази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Европын 40 гаруй оронд 8,000 гаруй баталгаажилт хийгээд байна.

TQCSI нь Австрали улсад байрладаг, JAS-ANZ-аар итгэмжлэгдсэн, Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хүнсний аюулгүй байдал, Хөрөнгийн удирдлага, Мэдээллийн аюулгүй байдал зэрэг ISO удирдлагын тогтолцооны стандартуудын бтаалгаажуулалт хийдэг хамгийн том байгууллага юм.

TQCSI нь мөн үйлчлүүлэгчиддээ TQCSI-ийн өөрийн боловсруулж, хэвлүүлсэн HACCP код, QHSE код, Мэдээллийн аюулгүй байдлын код, Хүний нөөцийн дагаж мөрдөх журам, Жижиг бизнесийн чанарын мегежментийн дүрмийн баталгаажуулалтыг хийдэг. Эдгээр нь тухайн төрлийнхөө дэлхий дээрх цорын ганц кодууд бөгөөд ихэвчлэн жижиг бизнес эрхлэгч нар засгийн газрын агентлагууд буюу байгууллагаар урьдчилсан үнэлүүлэх, үйлчлүүлэгчдийнхээ томоохон шаардлагыг хангахын тулд ашиглахад зориулагдсан.

TQCSI нь хязгааргүй итгэмжлэлийн хүрээтэй бөгөөд бүх салбарт ISO менежментийн системийн стандартын гэрчилгээ олгох боломжтой. TQCSI-ийн философи нь үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллах, холбогдох стандартуудын нийцлийг тодорхойлж, байнгын сайжруулалтад дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ баталгаажуулалтад үнэ цэн нэмдэг мэргэжлийн аудитын баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлэх явдал юм.

Баталгаажуулалт хийх стандартууд

JAS-ANZ-Н ИТГЭМЖЛЭЛТЭЙ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ СТАНДАРТУУД

  • ISO 9001 (Чанарын менежмент)
  • ISO 14001 (Байгаль орчны менежмент)
  • ISO 45001 (ХАБЭА-н менежмент)
  • ISO 55001 (Хөрөнгийн менежмент)
  • ISO 27001 (Мэдээллийн аюулгүй байдал)
  • FSSC 22000 (Хүнсний аюулгүй байдлын менежмент)
  • ISO 22000 (Хүнсний аюулгүй байдлын менежмент)
  • HACCP код (Хүнсний аюулгүй байдал)

ANAB-Н ИТГЭМЖЛЭЛТЭЙ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ СТАНДАРТУУД

  • ISO 9001 (Чанарын менежмент)
  • AS 9100 (Агаарын тээврийн хэрэгжлисйн үйлдвэрлэгчид)
  • AS 9110 (Агаарын хөлгийн засвар үйлчилгээ)
  • AS 9120 (Бүтээгдэхүүн хэсгийн дистрибютерууд)

JAS-ANZ-ИЙН ИТГЭМЖЛЭЛГҮЙ, ӨӨРИЙН ГЭРЧИЛГЭЭТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ СТАНДАРТУУД

  • Ажлын идэвхтэй (QAF ба зарчим)
  • QHSE код (Чанар, ХАБЭА ба Байгаль орчин)
  • ISMS код (Мэдээллийн аюулгүй байдал)
  • Хүний нөөцийн нийцлийн код (Хүний нөөц)
  • SBQMC код (Жижиг бизнесийн чанарын менежмент)
  • GHP (Эрүүл ахуйн сайн туршлага)
  • ISO 3834.2 (Гагнуур)
  • ISO 10002 (Хэрэглэгчийн сэтгэл ханамж)
  • ISO 13485 (Эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчид)
  • ISO 15378 (QMS/ GMP Medical Packaging)
  • ISO 20000-1 (Мэдээллийн технологийн үйлчилгээний менежмент)
  • ISO 22716 (Гоо сайхны салбарын үйлдвэрлэлийн сайн туршлага)
  • ISO 22301 (Бизнесийн тасралтгүй байдал, Онцгой байдлын дараах удирдлага)
  • ISO 29001 (Газрын тос, байгалийн хийн салбарын чанарын удирдлага)
  • ISO 31000 (Эрсдэлийн менежмент)
  • ISO 44001 (Хамтарсан бизнесийн харилцаа)
  • ISO 50001 (Эрчим хүчний удирдлага)

JAS-ANZ-ИЙН ИТГЭМЖЛЭЛГҮЙ, ӨӨРИЙН ГЭРЧИЛГЭЭТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ СТАНДАРТУУД

Биднийг сонгох шалтгаан

ИТГЭМЖЛЭЛ БА БАТАЛГААЖУУЛАЛТ

  • Бид 20 гаруй жилийн өмнө JAS-ANZ-р магадлан итгэмжлэгдсэн анхны баталгаажуулалтын байгууллагуудын нэг болсон бөгөөд JAS-ANZ-н магадлан итгэмжлэлийнй “хязгааргүй” хамрах хүрээнд хамрагдсаны хувьд аль ч салбарт ISO стандартын өргөн хүрээний баталагажуулалт хийх эрхтэй.
  • TQCSI нь одоогоор АНУ-ын ANAB итгэмжлэлийн байгууллагаас нэсэх, сансар судлал, батлан хамгаалахын AQMS стандартууд болох AS 9100, AS 9110 & AS 9120-н магадлан итгэмжлэлтэй.
  • Аливаа асуудлыг нэн даруй шийдвэрлэх боломжтой шийдвэр гаргах эрх бүхий туслан дэмжих баг тогтмол ажилладаг. Монгол Улсыг хариуцсан олон улсын баталгаажуулалтын менежертэй өнөр тутам харьцдаг ьул шийдвэр гаргалт хурдан.
  • Аудитын хугацааны дотор гэрчилгээ олгох зөвшөөрөл гардаг. Өөрөөр хэлбэл, аудит хийгдсэний дараа аудиторуудын тайлан батлагдмагц, баталгаажуулалтын гэрчилгээ бэлэн болдог.
  • TQCSI нь үйлчлүүлэгч, аудиоруудын процессыг удирдах, мэдээллийг хадгалах ба архивлах, баталгаажуулалтын үйл явцад хяналт тавих зорилгоор технологийн дэвшилтэт (Nuts) програм хангамжийг ашигладаг.
  • Манай вэбсайтад цахим гэрчилгээ хадгалагддаг тул хэрэглэгч хэзээ ч онлайнаар аудитын тайлан, гэрчилгээгээ татан үзэх, сонирхлын бүлгүүддээ ил тод нотлон харуулах боломжтой.
  • TQCSI нь Австрали, Шинэ Зеланд, Нэгдсэн Вант Улсын засгийн газруудад, түүний дотор Шинэ Өмнөд Уэлс, Виктория, Куинсландын дэд бүтцийн Gateway дүн шинжилгээ зөвшөөрөл авсан цорын ганц баталгаажуулалтын байгууллага юм.

Үнэ цэн нэмэх үйлчилгээ

TQCSI нь дараах үйлчилгээгээр дамжуулан үйлчлүүлэгчдийнхээ баталгаажуулалтад үнэ цэн нэмэхэд анхаардаг.

1

TQCSI Худалдаа ба Чанарын худалдаа

In enim justo, rhoncus ut, impeTQCSI-ээр баталгаажуулалт хийлгэсэн бүх үйлчлүүлэгчдийн мэдээллийг TQCSI-Trading порталд (www.tqcsitrading.com) байршуулдаг бөгөөд Quality Trade вэбсайтад (www.qualitytrade.com) үнэгүй оруулдаг. Эдгээр хоёр үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах зорилготой юм.rdiet a, venenatis vitae, justo. Nullam dictum felis eu pede.
2

И-гэрчилгээ

TqCSI-р гэрчилгээжсэн бүх үйлчлүүлэгчид TQCSI вэбсайтаар дамжуулан цахим гэрчилгээгээ авах боломжтой. Энэ нь гэрчилгээг шууд татаж авах боломжийг олгодог.
3

Үйлялүүлэгчийн дэлгэрэнгүй тайлан

Нууц үгээр хамгаалагдсан үйлчлүүлэгчийн дэлгэрэнгүй тайланг TQCSI вэбсайтаас (www.tqcsi.com) хэдийд ч татаж авах боломжтой бөгөөд үйлчлүүлэгч өөрийн холбоо барих мэдээлэл, үл тохирол, зөрүү болон дараагийн аудитын мэдээллийг авах боломжтой.
4

ISO системийн бодлогууд

TQCSI-ийн бодлого болон төрөл бүрийн ISO стандартуудын тайлбарыг үйлчлүүлэгчид болон аудиторуудад зориулан вэбсайт дээр ил тод нийтэлдэг.

Алсын хараа

Үйл ажиллагаа явуулж буй газар байршл бүртээ хамгийн нэр хүндтэй, хүндлэгдсэн хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага байна.

Эрхэм зорилго

  • Найдвартай, ил тод, мэргэжлийн байдлаар удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын үйлчилгээг санал болгох
  • Үйлчлүүлэгчийн удирдлагын тогтолцоо ба үйл ажиллагаанд нь үнэ цэн нэмэхүйц байдлаар ажиллана
  • Үйлчлүүлэгчдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг дэмжинэ
  • Аудиторууд ур чадвартай, мэргэжлийн байхад анхаарч, харилцааны, аудитын болон тайлагналын ур чадварыг нь дээшлүүлэх системтэй байна
  • Аудитор ба баталгаажуулалтын хорооны бүхий л үйл ажиллагааг цахим технологид суурилан хөгжүүлж, процессыг цахимаар удирдана
  • Автрали, Шинэ Зеланд, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далай, Ойрхи Дорнод, Европ, Африкийн бүсийн үйл ажиллагаанд төвлөрнө

Үнэт зүйлс

  • Хурд
  • Олон улсын сүлжээ
  • Хүчтэй залуу баг
  • Үнэ цэнэтэй үйлчилгээ

Харилцагчид