Skip to main content

ISO 9000 ГЭР БҮЛ СТАНДАРТ

ISO 9000 гэр бүлийн үндсэн стандартууд

  • ISO 9000 нь чанарын удирдлагын тогтолцооны суурь ойлголтыг тодорхойлж, холбогдох нэр томъёог тайлбарладаг.
  • ISO 9001 нь байгууллага хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол хангах чадвартэйг харуулах шаардлагатай бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулах, үйл ажиллагаа ба процессоо сайжруулах, хэрэглэгчийн итгэлийг татах, байнга сайжруулах хүсэлтэй байгууллагуудын хангах ёстой Шаардлагуудыг заадаг стандарт.
  • ISO 9002 нь ISO 9001: 2015 стандартын шаардлагыг хангах заавар стандарт бөгөөд байгууллагын хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудыг жишээ татан зааварладаг.
  • ISO 9004 нь чанарын удирдлагын тогтолцооны амжилтыг хадгалах, үр дүнг сайжруулах талаар зааварладаг стандарт юм. ISO 9004 нь гэрчилгээ, зохицуулалт эсвэл гэрээний зориулалтаар ашиглахад зориулагдаагүй болно.

Холбогдох стандартууд - Тусгай сэдвүүдийн удирдамж

  • ISO 10001 нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах ажлыг төлөвлөх, загварлах, боловсруулах, хэрэгжүүлэх, хадгалах, сайжруулах удирдамж юм. ISO 10001 нь байгууллагаас хэрэглэгчиддээ өгсөн үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд зориулсан сайн туршлагуудыг заадаг. Ийм амлалтууд болон холбогдох заалтууд нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэгддэг.
  • IS010002 нь төлөвлөлт, дизайн, үйл ажиллагаа, хэвшүүлэлт, сайжруулалтын бүхий л шатны үйл ажиллагаанд хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх арга зүйг заадаг. Гомдлыг шийдвэрлэх үйл явц нь чанарын ерөнхий удирдлагын процессын нэг байдлаар хэрэгжихэд тохиромжтой байдаг.

Стандартын хөгжүүлэлт

1979 он

  • Эхний чанарын баталгааны стандартыг 1971 онд Британийн стандартын хүрээлэн (BSI) гаргасан бөгөөд энэ стандартыг электроникийн салбарт боловсруулсан бөгөөд BS9000 нэртэй болжээ.
  • BS 5750 загварыг Дэлхийн 2-р дайны үед Британийн цэргийн үйлдвэрлэлийн салбарт тулгарч байсан бэрхшээлээс зайлсхийхийн тулд бүтээсэн.
  • Энэхүү стандартын цаад шалтгаан нь зэвсгийн үйлдвэрлэлийн салбарт тулгарч байсан асуудал байсан, учир нь зэвсэг угсралтын үеэр тэсрэх бодис дэлбэрэх тохиолдол олон байсан. Иймд, үйлдвэрүүд үйлдвэрлэлийн бүхий л үйл явцаа баримтжуулах, бүртгэх журамтай байх шаардлага үүссэн бөгөөд үүнийг дагаж мөрдөхийг шаарддаг болсон нь эрсдлээс сэргийлж эхэлсэн.

1987 он

  • 1987 онд Олон улсын стандартчиллын байгууллага нь BS 5750-ийг хүлээн авч, ISO 9000 гэж нэрлэжээ. Шинэ ISO стандарт нь BS 5750-тай ижил бүтэцтэй бөгөөд хэрэгжүүлэх гэж буй байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран чанарын баталгааны гурван “загвар” –аас сонгож хэрэглэхийг зөвлөдөг байв.
  • ISO 9001: 1987 стандарт нь шинэ бүтээгдэхүүн бүтээдэг байгууллагуудад зориулагдсан. Стандарт нь дизайн, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, суурилуулалт, үйлчилгээнд чанарын баталгааны загварыг тогтоосон.
  • ISO 9002: 1987 нь ISO 9001-тэй төстэй байсан боловч шинэ бүтээгдэхүүн гаргахыг оруулаагүй болно.
  • ISO 9003: 1987-ийг үйлдвэрлэлийн явцыг харгалзахгүйгээр бэлэн бүтээгдэхүүнийг шалгаж үзэх зааварчилгааг л оруулсан байсан.

1994 он

  • ISO 9000:1994 нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарахаас гадна урьдчилан сэргийлэх арга замаар чанарын баталгааг бий болгосон. Хуучин хувилбартай адилаар, шинэ хувилбар нь баримтжуулсан журмуудын хэрэгжилтийг нотлох баримт шаардаж байв.

2000 он

  • ISO 9001: 2000 хувилбар нь ISO 9001, ISO 9002 ба ISO 9003-ийн хослол болж гарсан. Шинэ хувилбар нь эцсийн бүтээгдэхүүнийг шалгаж үзэхээс гадна байгууллагын бүх үйл ажиллагааг хянах, оновчтой болгоход чиглэсэн “үйл явцын удирдлага” гэсэн ойлголтыг нэвтрүүлсэн байна.
  • Чанарын зорилтуудыг бизнесийн зорилгуудтай уялдуулахын тулд ISO 9001: 2000 дээд удирдлагуудын оролцоог шаарддаг болсон.
  • Стандартын шинэ хувилбарт нэмж оруулсан бас нэг зүйл бол бизнесийн үйл ажиллагааны үр ашгийн тоон хэмжилт байв. Түүнчлэн үйл явцыг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хянах нь ISO 9001: 2000 стандартад шаардагдсан байв.

2008 он

  • ISO 9001: 2000-ийн шинэчилсэн хувилбарыг 2008 онд гаргасан. Дугаарлалтын системд ямар ч өөрчлөлт ороогүй бөгөөд энэ нь шинэ хувилбарыг хуучин хувилбартай нь адилхан болгосон. Гэсэн хэдий ч зарим шаардлагыг нэмж, заримыг нь өөрчилсөн.
  • Байгууллагууд шинэ хувилбар руу шилжихэд тодорхой хугацаа шаардагдана гэдгийг харгалзан өмнөх хувилбаруудыг гаргахтай адил хэмжээний хугацааг өгсөн.

2015 он

  • Олон улсын стандартчиллын байгууллага ISO 9001: 2015 стандартын шинэ хувилбарыг гаргасан.
  • ISO нь энэ стандартад шинэ бүтэц оруулсан ба үүний араас бүх удирдлагын тогтолцооны стандартыг шинэ бүтэц рүү шилжүүлэх шатанд ажиллаж байна.
  • Стандартын шинэ хувилбар нь Үйл явцад тулгуурласан хандлага гэдэг шаардлагын талаар тусгайлсан тодорхой шаардлагыг оруулж ирсэн.
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам гэж хуучин хувилбарт заадаг байсан агуулгыг эрсдэлд суурилсан хандлагаар сольж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байгууллагаас шаардаж байгаа боловч үнэлгээний аргачлалыг тодорхойлж заадаггүй.

ISO 9000 Стандарт

ISO 9000: 2015 стандарт нь чанарын удирдлагын тогтолцоо (ЧУТ) -ны үндсэн ойлголт, зарчим, нэр томъёо тодорхойлолтыг тусгадаг ба бусад ЧУТ-ны стандартын суурь болдог.

ISO 9000, 1-р зүйлийн хамрах хүрээ

Энэхүү олон улсын стандарт нь чанарын удирдлагын үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарладаг. Дараах зорилготой байгууллагуудад тохиромжтой:

  • Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх замаар тогтвортой амжилтанд хүрэхийг эрмэлздэг байгууллагууд;
  • Шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хангах чадвартай байгууллага гэдэгт итгэхийг хүсч буй үйлчлүүлэгчид;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний шаардлагыг хангах болно гэдгийг өөрсдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд батлан харуулахыг хүсч буй байгууллагууд;
  • Чанарын удирдлагад ашигладаг нэр томъёо, тодорхойлолтыг зөв ойлгосноор байгууллага дотроо болон сонирхогч талуудтайгаа мэдээлэл солилцоог сайжруулахыг хүсч буй байгууллагууд; ISO9001 стандартыг нэвтрүүлж, тохирлын үнэлгээ хийлгэхийг хүсч буй байгууллагууд;
  • Чанарын удирдлагын чиглэлээр сургалт, үнэлгээ, зөвлөгөө өгдөг байгууллагууд;  Холбогдох стандарт боловсруулагчид.
  • Энэхүү стандарт нь нэр томъёо, тодорхойлолтыг тайлбарласан.
  • Энэ нь ISO 9001 ба ISO 9004 стандартад ашигласан ойлголтыг тодорхой болгоход ашиглагддаг.
  • Байгууллага энэ стандартын дагуу гэрчилгээ авах боломжгүй.

ISO 9001 Стандарт

ISO 9001:

  • Чанарын удирдлагын тогтолцоог (ЧУТ) нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, ажиллуулах, хянах, дүн шинжилгээ хийх, сайжруулах, шинэчлэхэд ашигладаг норматив шаардлагуудын багц. Салбарын шилдэг туршлагадаа үндэслэн, байгууллагууд чанарын хяналтын аргаа өөрсдөө сонгох боломжтой шаардлагууд агуулдаг.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Чанарыг удирдах бүтэц ба үйл явцыг багтаасан.  Бүх салбарын байгууллагад (жишээлбэл, худалдааны байгууллага, төрийн байгууллага, ашгийн бус байгууллага) тохирох олон улсын стандарт.

ISO 9001, 1-р бүлэг. Хамрах хүрээ

Энэхүү олон улсын стандарт нь:

а. хэрэглэгч болон хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тогтмол хангах чадвартай гэдгээ харуулахыг хүссэн,

б. системийг үр дүнтэй ашиглах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, түүний дотор тогтолцоог байнга сайжруулах үйл явц, хэрэглэгчийн болон хууль тогтоомжийн шаардлагад нийцэж ажиллахыг зорьж буйбайгууллагын мөрдөх чанарын удирдлагын шаардлагыг тодорхойлсон.  Энэхүү олон улсын стандартын бүх шаардлага нь ерөнхий шинж чанартай бөгөөд төрөл, хэмжээ, үйлчилгээ, бүтээгдэхүүн, үйлчилгээнээс үл хамааран аливаа байгууллагад ашиглахад зориулагдсан болно.

  • 4-ээс 10-р бүлэгт Чанарын удирдлагын тогтолцоонд (ЧУТ) тавигдах шаардлагыг тодорхойлдог.
  • Шаардлага (заалт) нь “хийх ёстой” (shall) гэсэн үйл үг ашиглан бичигдсэн байдаг.
  • Байгууллагууд энэ стандартын дагуу гэрчилгээ авах боломжтой

ISO 9004 Стандарт

ISO 9004 нь чанарын удирдлагын зарчмыг ашиглан тогтвортой амжилтанд хүрэхийг хүсч буй байгууллагуудад зориулсан заавар юм. Энэ нь хэмжээ, төрөл, үйл ажиллагаанаас үл хамааран ямар ч байгууллагад тохирно. ISO 9004 стандарт нь хэрэглэгчид төвлөрөх, гологдлоос сэргийлэх, зардлын хяналт, үйл явцад суурилсан хандлага, баримт бичиг, худалдан авалт, баримтад тулгуурласан шийдвэр гаргалт, сургалт, ажилтнуудыг сэдэлжүүлэх зэрэгт төвлөрсөн зааврыг өгдөг. ISO 9004 нь ISO 9000 гэр бүл стандартын нэг хэсэг бөгөөд чанарын удирдлагын тогтолцооны асуудал тус бүрийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүйг, гол тодорхойлолтын хамт авч үздэг.

ISO 9001 ба ISO 9004 хоорондын хамаарал

  • ISO 9004 нь төвөгтэй, эрэлт хэрэгцээтэй, байнга өөрчлөгдөж байдаг орчинд аливаа байгууллагын тогтвортой амжилтанд хүрэх удирдамжийг өгдөг. ISO 9004 нь ISO 9001-ээс илүү өргөн хүрээнд чанарын удирдлагын асуудлыг хамарч авч үздэг. Өөрөөр хэлбэл, бүх сонирхогч талуудын эрэлт, хэрэгцээ, сэтгэл ханамжийг авч үзэж, байгууллагын гүйцэтгэлийг системтэй, байнга сайжруулах арга зүйг заадаг. Энэ стандарт нь гэрчилгээ авах, эсвэл заавал дагаж мөрдөх шаардлага байдлаар ашиглахад зориулагдаагүй.

ISO 9004, 1-р бүлэг. Хамрах хүрээ

  • Энэхүү баримт бичиг нь тогтвортой амжилтанд хүрэх байгууллагын чадварыг сайжруулах удирдамжийг агуулна. Энэхүү удирдамж нь ISO 9000: 2015 стандартад заасан чанарын удирдлагын зарчимд нийцсэн.
  • Энэхүү баримт бичгийн шаардлагыг хэр хангаж байгаагаа үнэлэх боломжтой шалгах хуудсыг мөн багтаасан учир та өөрийгөө үнэлж үзэх боломжтой.
  • Энэ баримт бичиг нь хэмжээ, төрөл, үйл ажиллагаанаас үл хамааран ямар ч байгууллагад тохирно.
  • Энэ нь чанарын удирдлагын шилдэг туршлагыг зааварчилдаг (Иш таталт)
  • Өгүүлбэрүүдийг “хийх хэрэгтэй“ (should) гэсэн үгийг ашиглаж бичдэг.
  • Байгууллагууд энэ стандартын дагуу гэрчилгээ авах боломжгүй.

ISO 9001 Стандартын давуу талууд

1. Бүтээгдэхүүн ба үйл явцын чанар сайжирна:

  • Үйл явцын үр нөлөөг ерөнхийд нь сайжруулна.
  • Цагийн менежментийг сайжруулснаар үр ашигтай бизнес эрхлэх, илүү бүтээмжтэй ажилтнууд бий болно.
  • Чанарын менежментийн талаарх мэдлэгийг дээшлүүлнэ.
  • ЧУТ-ны үр нөлөөг хэмжих механизмтай болно.
  • Санхүүгийн гүйцэтгэл сайжирна.

2. Сайн засаглал бий болно:

  • “анхаарах зарчим” ба “шийдэх зарчим” гэх олон улсын гэрээний болон хуулийн шаардлагын дагуу дээд удирдлага хариуцлага хүлээх эрсдлийг бууруулна.
  • Үйл явцуудын сул талыг илрүүлж, засах боломж олгоно.
  • Дээд удирдлагын чанарын удирдлага дахь хариуцлагыг нэмэгдүүлнэ. ISO 9001 нь датанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжиж, дотоод хяналт болон аудитын үр дүнд мэдээлэл цуглуулах, түүнд анализ хийх, сайжруулах аргыг зааварчилдаг.

3. Олон улсад хүлээн зөвшөөгдөх байдлыг нэмэгдүүлнэ:

  • Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) нь чанарын удирдлагын эрх мэдэл бүхий дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.
  • Чанарын менежментэд нийцнэ .
  • Салбарын бусад стандартад нийцнэ.
  • Үндэсний болон олон улсын хууль тогтоомжид нийцнэ.

4. Хуучин хэрэглэгчдээ тогтоон барих, шинэ хэрэглэгч татахад тустай:

  • Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирч байгааг мэдэрнэ.
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилнэ.
  • ЧУТ-г үр дүнтэй хэрэгжүүлдэг байгууллагын хэрэглэгчид өөр тийш явалгүй, үнэнч байдаг.

5. Ажилтнуудын хандлага, ёс зүй сайжирна :

  • Чанарын удирдлагын тогтолцооны талаар ажилтнуудад ойлгуулж, тэднийг хүчирхэгжүүлнэ.
  • Үүрэг, хариуцлага илүү тодорхой болно.
  • Ажилтнууд илүү сэтгэл ханамжтай, урам зоригтой болно.
  • Ажилтнууд өөрсдөдөө илүү итгэлтэй болно.

Чанарын удирдлагын бусад арга, техникүүд

Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001 стандартыг хэрэгжүүлэхийн тулд дээр дурдсан дэд стандартуудыг ашиглахаас гадна, дараах чанарыг сайжруулах арга, аргачлалуудаас ашиглаж болно: