2025 онд Ханбогд Ираета ХХК (Khanbogd Iraeta) нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 болон Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 стандартыг амжилттай нэгтгэн хэрэгжүүлж, шилжилтийн давтан баталгаажуулалтын аудитыг амжилттай хийлгэж, гэрчилгээгээ гардан авлаа.
Уул уурхайн металл бөмбөлөг импортлон худалдаалдаг, чанарын өндөр шалгуур хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлдэг тус компани нь Монгол Улсдаа шинэ бүтээн байгуулалт, шилдэг үйлчилгээгээрээ манлайлж байна.
Та бүхэнд ажлын амжилт хүсье!