Сайн байцгаана уу,
Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001 стандарт 4-р сард шинэчлэгдсэн тул дараах байдлаар шилжилт хийхийг мэдэгдэж байна:
– TQCSI байгууллагаар анх удаа хийлгэх буюу шилжин ирэх:
Шинээр баталгаажуулалт хийлгэх, давтан баталгаажуулалт хийлгэх өргөдлийг бид 2026 оны 10 сарын 31 хүртэл 2015 оны хуучин хувилбар стандартаар баталгаажуулах өргөдөл хүлээн авна.
Үүнээс хойш 2026 оны шинэ хувилбар стандартаар л баталгаажуулалтын өргөдөл авч, гэрээ хийх болно гэдгийг мэдээлж байна. Аудитын харилцагч та бүхэнд имэйлээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлэх болно.
– TQCSI одоогийн харилцагчид:
Хуучин стандартаар баталгаажуулагдаж байсан байгууллагууд 2029 оны 4 сарын 30 хүртэл хугацаанд TQCSI руу шилжин ирэх аудит хийлгэж болно.
– Хэрэв Давтан баталгаажуулалт хийлгэх хугацаа нь үүнээс өмнө тохиож байгаа бол тэр үеэр шилжилтийн аудит хийлгэж, гэрчилгээ шинэчлүүлбэл зардлын хувьд хэмнэлттэй байх болно.
– Шинэ хувилбар стандарт руу шилжээгүй харилцагчдад одоогийн аудитаас эхлэн шинэ хувилбар луу шилжихэд хэрэгтэй бэлтгэл ажлын шаардлагыг “Ажиглалт” хэлбэрээр тайланд нэмж тусгаж өгнө.

Leave a Reply