Увс Хүнс ХК/ Uvs Khuns JSC 2026 онд Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) менежментийн тогтолцооны TQCSI ESG Code:2024 стандартын дагуу баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж, гэрчилгээний болзол хангалаа.
БОНЗ-н аудит нь Хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн гурван тулгуур тус бүрт гүйцэтгэлийн зорилт дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж буйг баталгаажуулдаг билээ.
Та бүхэнд улам өндөр амжилт хүсье.
Увс Хүнс компанийн Чацарганы бүтээгдэхүүнүүдийг бид мэддэг билээ. Орон нутгийн соёлын өвийг хамгаалж, нутгийн иргэдийн тариалалт ба ургац хураалтыг дэмжих, бүтээгдэхүүний амт чанар болон нийгмийн хариуцлагын зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг юм.
Баяр хүргэж, байнгын сайжруулалтын циклд нь амжилт хүсье.