Дүүрэн фүүд ХХК (Duurenfood LLC) болон түүний охин компани болох Дүүрэн фүүд импекс ХХК нар нь 2025-2026 онд TQCSI HACCP Code:2024 стандартын дагуу 1 ба 2-р шатны аудитад амжилттай хамрагдаж HACCP гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ дагуу тус компани Австрали Шинэ Зеланд, Ази Номхон Далайн бүсийн JASANZ байгууллагын итгэмжлэлтэй НАССР Код стандартын баталгаажуулалтын гэрчилгээ хүлээн авах болзлыг хангалаа. TQCSI компанийн боловсруулсан баталсан энэхүү стандарт нь олон улсын итгэмжлэлийн системд бүртгэгдсэн цөөхөн НАССР стандартын нэг билээ.
Хамт олонд нь баяр хүргэе!
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орчинд аюулгүй байдлыг хангаж, аюул эрсдэлээ хянаж буй системийн байнгын сайжруулалтад нь амжилт хүсье.

Leave a Reply