Сүү ХК-д 2026 онд Байгаль орчин, Нийгэм, Засаглалын менежментийн тогтолцооны TQCSI ESG Code: 2026 CoC стандартын баталгаажуулалтын аудитыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү стандарт нь байгууллагын байгаль орчны хариуцлага, нийгмийн оролцоо, ил тод засаглалыг системтэйгээр үнэлж, тогтвортой хөгжлийн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэдэг.
Сүү ХК нь уг аудитад амжилттай хамрагдсанаар хариуцлагатай бизнес, тогтвортой хөгжлийн төлөөх зорилтоо баталгаажуулсан чухал алхам боллоо. 
Байнгын сайжруулалтын циклд нь амжилт хүсч, баяр хүргэе