MSCS КОМПАНИ ISO9001:2015, ISO14001:2015, OHSAS18001:2007/ISO45001:2018, ISO22000:2018 СТАНДАРТЫН ДАГУУ ЧАНАР, ХЭМАБ, БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТОРЫН СУРГАЛТЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
MSCS Аудиторын сургалтанд урьж байна.
Сургалтын хөтөлбөр ба гэрчилгээ олон улсын RABQSA байгууллаг-аас хүлээн зөвшөөрөгдсөн.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Сургалтын зорилго нь чанар/байгаль орчин/ аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны аудитын зарчмууд болон туршлагыг ойлгох, аудитын ур чадварыг дээшлүүлэх практик мэдлэгийг өгөхөд оршино. Сургалтын төгсгөлд оролцогч дараахь мэдлэгүүдийг олж авсан байна:
-Стандартын шаардлагын зөвөөр тайлбарлаж, шаардлагыг хангахад компани хэрхэн үйл ажиллагаагаа зохион байгуулах хэрэгтэй талаар мэдээлэл өгнө.
-Компаний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, сайжруулахад хувь нэмэр оруулна.
-Амжилттай удирдлагын тогтолцооны төлөөлөгч MR (Удирдлагын Төлөөлөгч) ISO менежер болоход шаардлагатай ур чадваруудыг олгоно.
–Компанийхаа чанар/хүрээлэн буй орчин/аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, хэрэгжүүлэх, тогтвортой байлгах, хөгжүүлэх үүрэгтэй чадварлаг аудитор болно.
-Ханган нийлүүлэгч туслан гүйцэтгэгчдийн үйл ажиллагаанд Компанийн нэрийн өмнөөс удирдлагын тогтолцооны аудит хийх чадвар, мэдлэгийг олгоно.
– Үр дүнтэй зөрүүний шинжилгээ/ дотоод аудит/ ханган нийлүүлэгчийн аудит/ гуравдагч талын баталгаажуулатын аудит гэх мэт олон төрлийн баталгаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай болно.
СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
Сургалт нь дараах хүмүүст тохиромжтой: :
- Байгууллагын дотоод аудитын чанар, функцуудыг удирдаж зохион байгуулж, хариуцдаг.
- Удирдлагын тогтолцооны аудитын үйл явцын нарийвчилсан мэдлэг шаардлагатай.
- Төрөл бүрийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, нэвтрүүлэхэд оролцдог.
- NABET, RABQSA-д бүртгэлтэй сертификат бүхий Аудитор, Ахлах Аудитор болох сонирхолтой.
- Ханган нийлүүлэгчдийг үнэлэх ажил хийдэг.
- Хяналт шалгалт, баталгаажуулалт, үнэлгээний үйлчилгээний чиглэлд ажиллах ур чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй.
ШААРДЛАГА
Курс эхлэхээс өмнө бүх оролцогч ISO 9000 / ISO 14001 / ISO 45001 цуврал стандартуудын агуулгыг болон хэрхэн хэрэгжүүлэх талаар ерөнхий ойлголттой байх.
СУРГАЛТЫН АГУУЛГА – ЧУТ (ISO 9001:2015 Стандартуудын дагуу)
1.Сургалтын ерөнхий танилцуулга
- Сургалтын танилцуулга ба нэр томьёо, тодорхойлолт
- Чанарын удирдлагын зарчмууд
- Үйл явцын удирдлага
2. Чанарын удирдлагын ерөнхий ойлголт
- Стандартын шаардлагууд
- Баримтжуулалт
3. Тухайн стандартын шаардлага (Дасгал ажил)
4. Аудит хийх
5. Үнэлгээний үйл явц
- Аудит/Үнэлгээний төрлүүд
- Аудит: Бэлтгэл хангах үе шат
- Аудитын төлөвлөгөө
- Аудит: Гүйцэтгэлийн үе шат
- Аудитын нотлох баримт, Аудитын хэрэгсэл
- Шалгах хуудас бэлтгэх
- Үл тохирлын тайлан
- Давтан аудит/ магадлан аудит
- Байнгын сайжруулалтын аргачлал, арга зүй
6. Аудитын хэрэгсэл ба холбогдох аргачлалууд (Дасгал ажил)
7. Аудитор/ Ахлах аудиторын үүрэг
- Аудитор ба шалгуулагчийн үүрэг
- Аудиторын бүртгэлийн схем
- Бүлгийн бие даасан дасгал ажлууд
8. Аудитын багийг зохион байгуулах.
- Кейс судалгаа
- Дүрд тоглох дасгал
- Өдрийн төгсгөлд авах шалгалт
- Төгсөлтийн бичгэн шалгалт
9. СУРГАЛТЫН МАТЕРИАЛ
Бүртгүүлсэн оролцогч нарт сургалт эхлэхээс өмнө сургалтын материал өгнө. Олон улсын стандартуудын сургалтын хуулбар хувийг оролцогч тус бүрт өгнө.
СЕРТИФИКАТ
Сургалтын явцын үнэлгээ ба 2, 4, 5 дах өдрүүдэд авах төгсөлтийн шалгалтанд амжилттай тэнцсэн суралцагчдад Exemplar Global (хуучнаар RAB QSA гэж танигдсан)-н олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Сургалттай амжилттай хамрагдсан” болон “Ур чадвартай аудитор” –н гэрчилгээг гардуулна.
RAB QSA/NABET-т хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр аудиторын гэрчилгээний зорилго нь сургалтанд сууж шалгалтанд тэнцсэнээс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй.
Явцын үнэлгээ болон бичгэн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн оролцогч нарт зөвхөн сургалтанд хамрагдсан гэсэн сертификат олгоно.
СУРГАЛТАНД БҮРТГҮҮЛЭХ
Сургалт нь сургалтын танхимд 2-5 өдрийн хугацаанд явагдана. Дотоод аудиторын сургалт 2 өдөр, Ахлах аудиторын сургалт 5 өдөр тус бүр 09.00-18.00 цагт явагдана. Сургалтын дундуур Цай/Кофе хөнгөн зууш өгнө.
Анги дүүргэлт дээд тал нь 20 хүн.
Бүртгүүлэхийн тулд оролцогч нэр, албан тушаал, цахим хаяг, шуудангийн хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг төлбөр төлсөн баримтын хамт өгнө. Төлбөрийг дансаар болон бэлнээр MSCS Компанид төлнө.