Skip to main content

ISO Стандартуудын танилцуулга

ISO 9000 Цуврал стандарт

Энэхүү олон улсын стандарт нь чанарын менежментийн үндсэн ойлголт, зарчмуудыг тайлбарладаг.

ISO 45000 Цуврал стандарт

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ) менежметэд тавигдах шаардлагыг тодорхойлсон.

ISO 31000 Эрсдэлийн Менежмент

Байгууллагад учрах эрсдэл нь санхүүгийн гүйцэтгэл, нэр хүнд, байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, эрэмбэлэх, шийдвэрлэх арга зүйг тодорхойлсон.

ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

ISO 22000 нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын менежментийг хэрэгжүүлэхэд тусалдаг стандарт юм.

ISO 14000 Байгаль орчны менежментийн тогтолцоо

ISO 14001 нь байгууллагууд хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад шаардлагатай менежментийг зааварласан стандарт юм.

Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

ISO 27001 стандартын зорилго нь “Мэдээллийн Аюулгүй Байдлын менежментийн тогтолцоог бий болгох, хэрэглэх, хэрэгжүүлэх, хянах, дүгнэн шинжлэх, хадгалах, сайжруулах загварчлалыг бий болгох” юм.

ISO 29001 Газрын тос, петрохими, байгалийн хийн салбарын чанарын менежментийн тогтолцоо

ISO 29001 нь газрын тос, хийн салбарын үйлдвэрлэгч, борлуулагч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын чанарын менежментийн аргачлал, эрсдэлийн менежмент, хууль тогтоомжийн нийцлийн шаардлага ба хэрэглэгчийн хэрэгцээг хангах талаарх стандарт бөгөөд ISO 9001 дээр нэмэлт шаардлагууд оруулсан.

TQCSI Чанар, ХЭМАБ, Байгаль орчны код

Энэ нь TQCSI-с боловсруулж, Австралийн Засгийн Газраар батлуулсан чанар, аюулгүй байдал & эрүүл мэнд, байгаль орчны нэгдмэл менежментийн тогтолцоог загварчилсан, олон нийтэд нээлттэй стандарт юм. Энэ нь хууль тогтоомжийн шаардлагыг хангах, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэхэд зориулсан ба бүхий л төрөл, хэлбэр, хэмжээний байгууллага баталгаажуулалт хийлгэх боломжтой.

TQCSI Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) код

Энэ нь TQCSI-с боловсруулсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой стандарт юм. Соёлын цөөнхийн эрхийг хамгаалах, орон нутгийн иргэдийн тогтвортой аж төрөх боломжийг шийдвэрлэх, нийгмийн тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх, эдийн засаг болон засаглалын тогтвортой байдлын үндсэн дээр байгаль орчныг тогтвортой хамгаалах зэрэг шаардлагууд багтсан.