ISO Стандартын сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олон улсад ISO17024 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, итгэмжлэл авсан байгууллагууд эзэмшдэг. Тэдгээр байгууллагуудын нэг болох Канад улсад төвтэй PECB, Австрали улсад төвтэй JLB, Энэтхэг улсад төвтэй QACS байгууллагуудын сургалтыг манай компани та бүхэндээ хүргэж байна. Манай сургалт монгол хэл дээр, эх орондоо зохион байгуулагдаж, харьцангуй хямд үнээр гадаадад сурсантай адил хүлээн зөвшөөрөгддөг олон улсын гэрчилгээ олгодгоороо давуу талтай
MSCS – Олон улсын гэрчилгээтэй ISO сургалт
ISO Сургалтын тухай
Бид олон улсын хөтөлбөр, агуулгын дагуу Удирдлагын тогтолцооны олон улсын стандартын Дотоод аудитор, Ахлах хэрэгжүүлэгч, Ахлах аудиторын сургалтыг зохион байгуулж байна. Монгол хүний оюуныг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, гэрчилгээжүүлэх нь бидний эрхэм зорилго юм.
ISO Сургалт “Хэнд” хэрэгтэй вэ?
Байгууллагуудад
Аливаа байгууллага олон улсын, улсын болон бүс нутгийн хэмжээнд ханган нийлүүлэлтийн сүлжээнд ажилладаг болсон өнөө цагт байгууллагыг удирдах арга зүй нь олон улсын сайн туршлагад суурилан, сайжирч байх үндсэн хэрэгцээ үүсч байна. Биднийг хүрээлэн байдаг мега, макро, микро гадаад орчин байнга өөрчлөгдөж, бидний ажил, амьдралд нөлөөлдөг болсон энэ цаг үед төрийн байгууллагууд зохицуулалтын болон төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хувийн хэвшлийн байгууллагууд бизнесийнхээ тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлэх нь зайлшгүй шаардлага болсон.
Энэ хэрэгцээг хангахад ISO менежментийн стандартууд тусалдаг. Эдгээр стандартууд нь чанартай үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах ёстойг стандартчилж, сайн туршлагыг бий болгох механизмыг зааварладаг. Үүнийг бид Чанарын удирдлагын ISO9001 стандарт нэвтрүүлснээр сурч авч, өөрийн байгууллагад хэвшүүлэх боломжтой. Үүний адилаар аюул, эрсдэл ажлын байранд үүссэнээс үүдэж хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулдаг байгууллагууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын ISO45001 стандарт нэвтрүүлснээр байгууллагын менежментийн түвшний цогц шийдэл шаарддаг арга зүй болохыг нь ойлгон, сурч авч, хэрэглэж сурч болно. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж, байгалийн баялгийг ашигладаг, бохирдуулдаг үйл ажиллагааг ISO14001 стандартын дагуу байгаль орчны менежментийн арга зүйг өөртөө хэвшүүлснээр, хаана юуг бохирдуулж байгаа, хэрхэн байгаль орчныг хамгаалах ёстойг өөртөө тодорхойлж, шийдвэрлэдэг. Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандартыг нэвтрүүлснээр байгууллагын болон түүний хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах, хадгалах, дамжуулахад үүсдэг мэдээллийн нууцлалыг алдах, үнэн зөв байдлыг нь алдагдуулах, мэдээллийг хэрэгтэй үедээ олж авч чадахгүй болох зэрэг аюул эрсдэлээс хамгаалах арга зүйг төлөвшүүлдэг.
Энэ мэтчилэн байгууллагыг удирдаж буй арга зүйг нь онолын үндэслэлтэй харьцуулан анализ хийх, дутагдалтай талаа олж илрүүлж, залруулах боломжийг эдгээр менежментийн стандартууд олгодог юм. Иймд, энэ аргачлалд суралцсан мэргэжилтэн хүн байгууллагадаа өөрчлөлтийг авчирч сайжруулах элчийн үүрэг гүйцэтгэх билээ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд тань туслах зорилгоор бид та бүхэнд дараах сургалтуудыг санал болгож байна:
ISO Сургалтуудын шатлал
Бид ISO9001, ISO45001, ISO 14001, ISO 27001, ISO 22000 стандартын анхан шатны сургалтанд өмнө нь хамрагдсан, олон улсад гэрчилгээжиж чадамжаа ахиулах сонирхолтой мэргэжилтнүүд дараах сургалтанд хамрагдах боломжтой:
ISO Ахлах хэрэгжүүлэгчийн сургалт
Стандартын танилцуулах ба хэрэгжүүлэлтийн сургалтанд хамрагдсан, хэрэгжүүлэлтийн төсөлд ажиллаж байсан мэргэжилтнүүд Ахлах Хэрэгжүүлэгчийн сургалтанд сурна. Энэ нь 5 өдрийн 40 цагийн хөтөлбөр ба олон улсын хөтөлбөрийн дагуу тухайн стандартыг хэрэгжүүлэх сайн туршлага, арга зүй, нарийвчилсан хөтөлбөрийн жишээг заадаг цогц хөтөлбөр юм. Урьтач мэдлэг туршлагагүй хүн сурах боломжтой боловч бие даалт, даалгаврыг хичээнгүй гүйцэтгэх хэрэгтэй. Олон улсын энэ түвшний гэрчилгээ авахын тулд мэргэжлээрээ 5 жил ажилласан туршлагатай байх, түүнээс 1 жил нь ISO стандартын хэрэгжүүлэлтэнд ажилласан байх, 300 цаг ба түүнээс дээш хугацаанд хэрэгжүүлэлтийн багийг удирдаж ажилласан байх шаардлагатай. Энэхүү сургалтаар ISO стандартыг хэрэгжүүлэх төслийг бүхэлд нь удирдах, хэрэгжилтийн статус ба стандартын төлөвшлийн түвшинг зөв тодорхойлох, сайжруулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, гүйцэтгэлдээ тодорхой аргууд ашиглан үнэн зөв үнэлгээ хийх, сайжруулах чадамжтай болно.
ISO Ахлах аудиторын сургалт
ISO стандартын хэрэгжүүлэгч ба дотоод аудитораар ажиллаж ирсэн мэргэжилтнүүд ахлах аудитораар бэлтгэх боломжтой. Олон улсын энэ түвшний гэрчилгээ авахын тулд мэргэжлээрээ 5 жил ажилласан туршлагатай байх, түүнээс 1 жил нь ISO стандартын аудитад ажилласан байх, 300 цаг ба түүнээс дээш хугацаанд аудитын багийг удирдаж ажилласан байх шаардлагатай. Ахлах аудиторын түвшинд суралцаж, гэрчилгээжсэнээр та байгууллагын Дотоод аудитын багийг удирдан ажиллах, Ханган нийлүүлэлтийн сүлжээнд туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд хоёр дагч талын аудит хийх чадвартай болно.
Мөн Гурав дагч талын буюу Баталгаажуулалтын байгууллагуудад аудитораар ажиллах суурь шаардлагыг хангадаг. Баталгаажуулалтын аудитораар ажиллах эрхийг энэ нь шууд өгөхгүй ба тухайн баталгаажуулалтын байгууллага өөрийн чадамжийн үнэлгээний схемийн дагуу, нэмэлтээр мэргэжил, мэргэшил, туршлагыг харгалзан үзэж аудит хийх эрхтэй салбарыг тодорхойлж код олгох процессыг хэрэгжүүлдэг. Мөн ахлах аудиторын гэрчилгээтэй аудиторыг баталгаажуулалтын үйл ажиллагаанд суралцагч, дадлагажигч аудитораас эхлэн өөрийн схемийн дагуу сургаж авах тохиолдол байдаг. Сургалт нь танд аудитын хөтөлбөрийг бүхлээр нь удирдах, баг ахалж ажиллах чадамжийг олгох болно.