Skip to main content
✅ ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа!
🌿 2025 оны 5-р сарын 5–9-ний өдрүүдэд ISO 14001:2015 стандартад суурилсан Байгаль орчны менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор (Lead Auditor) бэлтгэх 5 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь Австралийн JLB Training болон Exemplar Global-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттайгаар явагдсанаараа онцлог байв.
👥 Сургалтад Үндэсний итгэмжлэлийн төв, Стандартчилал хэмжил зүйн газар, итгэмжлэл ба баталгаажуулалтын байгууллагуудын төлөөлөл амжилттай хамрагдлаа.
🌍 Тус сургалт нь Европын Холбооны “Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Эдийн Засгийн Ногоон Шилжилт” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан.
🤝 Энэхүү сургалтыг Каритас Чех Репаблик ОУТББ-ын дэмжлэгтэйгээр TQCSI Mongolia-ийн туршлагатай аудитор, сургагч багш нар болох Б. Оюунтөгс болон Г. Цогтбаатар нар удирдан явуулсан юм.

Leave a Reply