Skip to main content

Сайн байцгаана уу?

Энэ удаагийн дугаарт маань #MSCS баталгаажуулалтын аудитын компанийн Ерөнхий захирал Б.Оюунтөгс оролцож “МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМИЙН ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ БЭЛТГЭХ НЬ” сэдвээр мэдлэг, туршлагаа хуваалцах болно. Тэрбээр Их Британийн Саут Уэйлсийн Их Сургуулийн ХАБЭА, БО-ны менемжентийн мастер, ОУ-ын ахлах аудитор зэрэгтэй мэргэжилтэн юм.

Та доорхи холбоосоор бүртгүүлнэ үү. Энэхүү арга хэмжээ нь төлбөргүй болно.
Энэхүү вэбинар нь ZOOM ашиглан явагдана.
Бүртгүүлсэн хүмүүст имэйлээр тус арга хэмжээ эхлэхээс өмнөх өдөр нэвтрэх заавар буюу холбоос, нууц үг очих болно.
ISOEDU Вэбинарын тухай товчхон:
MSCS баталгаажуулалтын аудитын компани (https://tqcsi.mn) нь ISO.EDU.MN онлайн сургалтын платформтой хамтран ISOEDU вэбинарыг 14 хоног тутам олон нийтэд үнэ төлбөргүй явуулж эхлээд байна.
ISOEDU вэбинар нь бизнесийн, төрийн, төрийн бус зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад менежментийн системийн ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000, ISO27001 зэрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэдлэг, туршлагыг дамжуулах зорилготой юм.
Баярлалаа

Leave a Reply