Skip to main content

Удирдлагын тогтолцооны бодлого

MSCS нь танай байгууллагад үнэ цэнэ нэмсэн тохирлын үнэлгээ болон удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын үйлчилгээг өндөр ур чадвартай аудиторууд болон тогтвортой, шударга, өндөр чанартай үйл ажиллагаагаараа хүргэхээр зорьж байна.

Бодлого

Нээлттэй байдлын бодлого

Шудрага байдлын бодлого

Удирдлагын тогтолцооны бодлого

Нууцлалын бодлого

Аудит болон тайлагналылн бодлого

Fulfilling all the requirements of ISO 17021:2006, ISO 22003:2007 and other relevant National and International standards / guidelines as it subscribe to.

Enhancing satisfaction of all interested parties through performing valued added audit services.

Continual improvement in building capacity for meeting changing needs of certifications.

Шударга Байдлын Бодлого

MS CERTIFICATION SERVICES нь аудит ба баталгаажуулалтын үйлчилгээгээ шударга, ашиг сонирхлын зөрчилгүй, хууль журмын дагуу явуулах бодлого баримталж ажиллана.

MS CERT нь ашиг сонирхлын зөрчлийн бодит болон боломжит аливаа заналхийллийг урьдчилан сэргийлэх зарчмаар удирдаж, шударга байдлыг анхаардаг.

MS CERT-н шударга байдлын бодлогын хэрэгжилтийг хөндлөнгийн “Шударга байдлын хороо” хянан, баталгаажуулдаг. Иймд, Монгол Улс болон бусад улсын бүх салбарт энэ талаар хатуу шаардлага тавьж, бүх баримт бичиг, үйл ажиллагаанд аудит хийдэг.

MS CERT удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагааг шударга явуулж, ашиг сонирхлоос ангид байх, баталгаажуулах үйл ажиллагааг хувь хүний нөлөө ороогүй объектив байдлаар хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сайтар ухамсарлаж ажилладгаараа давуу талтай.

Нээлттэй байдлын бодлого

MS CERTIFICATION SERVICES нь аудитын үйл явц, баталгаажуулах журам, удирдлагын тогтолцооны төрлүүд, үйл ажиллагаа явуулж буй салбаруудын газар зүйн байршил, болон бусад зүйлийн талаарх мэдээллийг талуудын хүлээн зөвшөөрөхүйц хүсэлтэд үндэслэн нээлттэй мэдээлэх бодлого баримталж ажилладаг.

Баталгаажуулалтын гэрчилгээ олгох, сунгах, шинэчлэх, цуцлах, хамрах хүрээг ихэсгэх буюу багасгах, гэрчилгээг хураан авах зэрэг үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн хүлээн зөвшөөрөхүйц хүсэлтэд үндэслэн өгнө.

Захиалагчийн хүсэлтээр, MS CERTIFICATION SERVICES-с гэрчилгээний хүчин төгөлдөр байдлын баталгааг үзүүлж болно.
MS CERTIFICATION SERVICES нь олгосон гэрчилгээнийхээ жагсаалтыг шаардлагатай байгууллагын хүсэлтээр гарган өгч болно.

Гэвч, бид хэрэглэгчдийнхээ нууцлалын шаардлагыг хүндэтгэн үздэг учир баталгаажуулалтын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үед олж авсан аливаа мэдээлэл болон харилцагчийн тухай мэдээллийг задруулах боломжгүй. Зөвхөн хуулийн дагуу шаардсан үед, эсвэл итгэмжлэлийн байгууллагын шаардсан үед зохих байгууллагад мэдээлэх үүрэг хүлээнэ.

Нууцлалын бодлого

Баталгаажилтын аудитын үйлчлүүлэгчид зөвшөөршснөөс бусад тохиолдолд харилцагчийн бүхий л мэдээллийг чандлан нууцлана.

Харилцагч, үйлчлүүлэгчдийн өгсөн аливаа мэдээлэл, баримт бичиг, баталгаажуулалтын үйл ажиллагааны үр дүн, харилцагч үйлчлүүлэгчдийн туслан гүйцэтгэгчид ба гэрээлэгчдийн үйл ажиллагааны чандлан хадгалж, хамтран ажиллах гэрээ болон эдгээр бүхий л мэдээллийг “Арилжааны нууцлал” хэмээн үзэж, аливаа гурав дагч талд задруулахгүй. Захиалагч, харилцагч, үйлчлүүлэгчдийн өөрсдийн вэб сайт болон нийгмийн сүлжээгээр олон нийтэд мэдээлсэн мэдээ үүнд хамаарахгүй.

Хуулийн дагуу харилцагчийн мэдээллийг зайлшгүй өгөх шаардлага гарсан үед юун түрүүнд харилцагчид мэдэгдэнэ.