Skip to main content

Журмууд

Аудитын журам нь хөтөлбөрийн чухал хэсэг тул Баталгаажуулалтын байгууллагатай ямар журмаар харилцаж, үйлчилгээ авах талаар ойлголттой байхад энэхүү мэдээлэл танд тусална.

Гэрээ байгуулах, тохиролцох

Аудит бүрийн ажлын агуулга ба цагийн хуваарь нь харилцагчаас MSCS компанид өгсөн мэдээлэлд үндэслэн боловсруулагддаг.

Дэлгэрэнгүй

1. Үнэлгээ

Үнэлгээний ажиллах хуваарь болон ажлын ерөнхий төлөвлөгөөг үйлчлүүлэгчдээ гаргаж өгөхдөө аудит оруулж байгаа байгууллагын 3/23 Р.К. Чаттаряагийн зам, Колката-700042, Энэтхэг улс /23 R.K.Chatterjee Road, Kolkata-700042 ,India / хаягт байрладаг төв оффистой  MS Certification Services Pvt. Ltd (MS CERT) өгсөн мэдээлэл дээр үндэслэж гаргадаг.

1.2 Баталгаажуулалт

11.2.1 MSCERT –ийн үйлчлүүлэгчтэй хийсэн гэрээ маягт бөглөхдөө тодорхойлсон байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээнд  багтаж буй бүх ажлын талбайд хамаарах ба тэр хүрээнд хязгаарлагдана. Баталгаажуулалт хийгдэх явцад, баталгаажуулалт олгох шийдвэр, баталгаажуулалтаа хадгалж үлдэх зэрэгт ч анхны жилийн аудитын хамрах хүрээ үйлчилнэ. Баталгаажуулалтын шийдвэр гаргах явцад, хэрвээ аль нэг байршилд болон үйл ажиллагааны чиг үүрэгт эрчилгээ олгохооргүй эсвэл нэгэнт олгосон гэрчилгээг дахин сунгахааргүй үл тохирол илэрсэн бол зохих залруулах арга хэмжээг авах хүртэл хугацаанд гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгоно.

At the time of the decision making process, if any site has any major issues regarding grant and continuation of Certificate, certification may be denied to the entire organisation subject to pending satisfactory corrective action.

1.3 Гэрчилгээний тодорхойлолт

Гэрчилгээ нь MS CERT компаниас үйлчлүүлэгч баталгаажуулалтын шалгуурт тэнцсэнийг нотолсны дараа олгодог баримт бичиг юм. Гэрчилгээ нь ихэвчлэн тусгай дугаартай байдаг. Гэрчилгээ авахыг хүсч буй байгууллагууд тогтоосон стандартын шаардлагуудыг хангасан байх нь заавал хангах ёстой шаардлага юм.

2. Хамрах хүрээ

2.1 MS CERT  компани нь үйлчилгээ үзүүлэхээс өмнө харилцагчаас үйл ажиллагааны мэдээллийг авсны үндсэн дээр үнийн санал боловсруулж өгөх ба тэр дагуу үйлчилгээг үзүүлнэ.

2.2   MS CERT-н үйлчилгээг авахад шаардлагатай бүхий л мэдээлэл болон ажиллах орчинг бүрдүүлэх шаардлагыг үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

3. Мэргэжилтнүүд

MS CERT нь өөрийн нэрийн өмнөөс ажиллах аудиторууд болон шаардлагатай үед техникийн эксперт болон ажиглагчдыг (гэрч аудитор, сурагч аудитор гэх зэрэг) татан оролцуулж, үнэлгээ хийж болно. MS CERT буюу түүний итгэмжлэлийн байгууллага нь аудитын үр дүнг хянан баталгаажуулах зочлол буюу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус айлчлалыг MS CERT буюу түүний Итгэмжлэлийн байгууллагын шаардлагын дагуу харилцагчийн ажлын байранд хийх эрхтэй.

MS CERT буюу түүний Итгэмжлэлийн байгууллага нь Аудитор/ техникийн эксперт/ ажиглагч нарыг томилж, харилцагчид мэдээлэх ба харилцагч нь гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор бичгээр татгалзсанаас бусад тохиолдолд аудиторуудын томилгоог хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

MS CERT нь MSCS буюу итгэмжлэлийн байгууллага (МСК) нь

MSCER-ийн MS CERT эсвэл AB нь хуваарилагдсан Аудиторууд / техникийн шинжээч / ажиглагчийн нэрийг Үйлчлүүлэгчдэд мэдэгдэж, мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор захиалагчаас бичгээр татгалзсан хариу ирүүлээгүй тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрөх болно.

MS CERT нь баталгаажуулалтын үйл ажиллагааны бүхий л асуудлыг бүхэлд нь удирдан явуулах ур чадвартай хүмүүсийг ажиллуулна.

4. Үйлчилгээний хөлс

4.1. Санал болгосон үнийн дүнг MS CERT-н үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн бодитоор зарцуулах цагт үндэслэн тооцоолно. Ийм төлбөр нь аялалын цагийг эс тооцвол ажлын 8 цагийн хугацаанд ажиллана гэсэн хуваарьт үндэслэнэ.

Өвчтэй байх, бүх нийтийн амралттай байх зэргээр ажиллаагүй бол төлбөр тооцохгүй. Гэрээнд эсрэгээр заагаагүй бол, үйлчилгээний үнийн дүнд үнэлгээний ажил хийхэд зарцуулагдах унааны зардал, байр сууцны болон хоолны гэх зэрэг, эсвэл бусад зардлууд багтаагүй болно. Эдгээр зардлыг харилцагч хариуцна.

4.2 Хэрэв MS CERT-н Үнэлгээчид нэг өдөрт 8 цагаас дээш хугацаагаар ажиллах бол MS CERT нь тухайн нэмэлт цаг хугацаанд нь төлбөр тооцон, нэмж нэхэмжлэх эрхтэй байна.

4.3 MS CERT нь төлөвлөсөн хугацаанд үнэ төлбөрийн бодлогоо хянан шинэчилдэг ба хэрэв үнэд өөрчлөлт орохоор бол харилцагчид нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэнэ.

4.4 Үнэлгээ ба магадлан зочлолт нь MS CERT ба Үйлчлүүлэгч хоорондын харилцан зөвшилцөж, хоёр тал хамтын ажиллагааны үүрэг амлалт хүлээсний үндсэн дээр хийгдэнэ.

5. Төлбөр

5.1 MS CERT нь Үйлчлүүлэгчээс “ГЭРЭЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАТАЛГААЖУУЛАЛТ” -ыг хүлээн авснаар Нэхэмжлэлийг хүргүүлнэ. Төлбөрийг аудит хийгдэхээс өмнө төлсөн байх шаардлагатай. Монгол Улсад төлөгдөх аливаа татварыг Монгол Улс дахь MSCS компани хариуцаж, үнийн саналд багтаасан байна. Бүх төлбөрийг буцаан олгохгүй.

5.2 MS CERT хугацаандаа төлбөрөө төлөөгүй нэхэмжлэхийн хувьд сар бүр 2% -ийн алданги нэмж авах эрхтэй байна.

6. Үнэлгээчдийн ашиглах хэрэгслүүд

Захиалагч нь MS CERT –н үнэлгээчдийг шаардлагатай бол утас, факс, нууц баримт бичгийг найдвартай хадгалах байраар хангах ба аудитын явцад шаардлагатай бол ажлын зохион байгуулалтын талаар харилцаж тусламж үзүүлэх ажилтан гаргаж өгөх шаардлагатай.

7. Нууцлал

MS CERT, түүний ажилтнууд, гэрээтүүд болон төлөөлөгчид нь Харилцагчийн аливаа мэдээллийг гурав дагч талд задруулахгүй, нууцлалыг хангах ажиллах үүрэг амлалтыг хүлээдэг. Энэхүү үүрэг амлалт нь гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд болон гэрээг цуцалснаас хойш хүчин төгөлдөр байх боловч дараах тохиолдолд ямар нэг хариуцлага хүлээхгүй:

  1. ямар нэг мэдээлэл MS CERT-с бус, харилцагчаас задруулсан бол,
  2. хуулиар шаардсан дагуу олон нийтэд мэдээлэх ёстой аливаа мэдээлэл,
  3. Харилцагчаас хараат бус талаас хуулийн дагуу мэдээлэх/мэдээлж байгаа нь тодорхой бол,
  4. Баталгаажуулалтын гэрчилгээ авахын тулд ил тод ашиглагдах ёстой аливаа мэдээлэл.

MS CERT Гэрчилгээжсэн үйлчлүүлэгч тус бүрийн нэр, холбогдох норматив баримт бичиг, хамрах хүрээ, газар зүйн байршил (хот, орон) эсхүл (төв байрны газарзүйн байршил, олон байршлыг хамрах гэрчилгээний хамрах хүрээнд байгаа аливаа газар) гэх мэт мэдээллийг өөрийн вэбсайт болон бусад хэвлэлийн эх үүсвэрээр дамжуулан олон нийтэд мэдээлэх эрхтэй.  Гэвч, олон нийтэд нээлттэй байж болохоос бусад бүх мэдээллийг үйлчлүүлэгчид өөрсдөө олон нийтэд нээлттэй мэдээлэхээс бусад тохиолдолд чандлан нууцална.

8. Аудитад нөлөөлөхгүй байх

Аль нэг тал нь аудитын өмнө, үеэр болон дараа аливаа байдлаар аудитын үр дүнд нөлөөлөх, нөлөөлөхийг завдах, буруу ташаа мэдээлэл өгөхийг хориглоно.

9. Хариуцалагын хязгаар

Үнэлгээний ажлын үр дүнгээс хамааран компанийн хүлээх хариуцлага нь Эхний жилийн болон Магадлан аудитын хамгийн сүүлд авсан төлбөрийн хэмжээнд харгалзан хязгаарлагдана.

10. Өөрчлөлт, Хойшлуулах, Захиалгаа цуцлах

Үйлчлүүлэгч аудит хийлгэхээр тохирсон боловч, хугацаагаа хойшлуулах буюу өөрчлөхийг хүсвэл ажлын хорин таван өдрөөс өмнө мэдээлэх үүрэгтэй ба энэ тохиолдолд төлсөн төлбөрийн 50 хувийг өөрчилсөн ажлын төлөвлөгөөний төлөө буцааж өгөхгүй хадгалж үлдэнэ. Хэрэв захиалсан аудитаа үнэлгээний ажил эхлэхээс богино хугацааны өмнө цуцлах бол олон улсын нислэгийн зардал, байр, унааны зардал болон үйлчилгээнд төлсөн төлбөрийг хугацаанаас хамааруулан суутган авна. Захиалагчийн хойшлуулсан аудит нь 3 сараас дээш хугацаатай болвол, аудитыг цуцалсанд тооцно. Захиалагч аудитаа цуцлахыг хүсвэл, 3 сарын өмнө бичгэн мэдэгдэл хүргүүлж, энэ тухайгаа MS CERT компанид мэдээлэх үүрэгтэй.

11. Татгалзах

11.1 MS CERT нь дараах тохиолдолд өөрийн олгосон баталгаажуулалтын гэрчилгээг цуцлах гэж буйг харилцагчид  хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх эрхтэй:

(a) хэрэв үйлчлүүлэгч гэрээний нөхцлийг зөрчсөн ба үүнийг зассан тухай мэдэгдлээ хоногийн дотор MS CERT компанид мэдээлээгүй бол,

(b) үйлчилгээний төлбөрийг төлөх ёстой хугацаанаас 30 хоногийн дараа төлөөгүй бол,

(c) үйлчлүүлэгч нь албадан болон сайн дураар (өөрчлөн байгуулах буюу нэгдэх зорилгоос бусад тохиолдолд) дампуурлаа зарлах гэж байгаа, эсхүл өр зээлний асуудлаар хөрөнгөө хураалгаж, үйл ажиллагаагаа зогсоож байгаа, эсвэл ганцаарчилсан болон хамтын маргааны улмаас хөрөнгөө өрөнд хураалгаж буй бол, эсвэл үйлчлүүлэгчийн аливаа үйл ажиллагаа нь хууль бус байсан тул MS CERT-н зүгээс гэрчилгээ олгох нь хуульд харш гэдгийг олж мэдсэн бол.

11.2 Хэрэв үйлчлүүлэгч нь үнийн саналыг хүлээн зөвшөөрснөөс хойш 6 сарын дотор үйлчилгээгээ авахгүй хойшлуулсан бол Харилцагчийн хүсэлтээр гэрээг сайн дураар цуцалсанд тооцно. Энэ тохиолдолд харилцагчийн төлсөн төлбөрийг буцаан олгоно.

12. Бүртгэлийн өмчлөл

Гэрчилгээ болон логог ашиглах эрх нь MS CERT-н өмчлөлд байх бөгөөд үүнийг харилцагчид худалдах буюу түрээслүүлэхгүй. Харилцагчийн бизнес дампуурсан тохиолдолд MS CERT гэрчилгээг нэн даруй хүчингүй болгоно. Хуулийн дагуу үйл ажиллагааг болон байгууллагыг шилжүүлэх аливаа үйл ажиллагааны хувьд MS CERT харгалзан үзэх бөгөөд компанитай холбогдохыг зөвлөнө.

13. Олон нийтэд зарлах, Сурталчлах

Үйлчилгээг чанартай байлгах үүднээс, MS CERT нь үнэн бодит мэдээлэлд ач холбогдол өгдөг бөгөөд харилцагч, түүний ажилтнууд гардан авсан гэрчилгээ болон бүрдүүлсэн материал, өргөдөл болон үнийн саналын талаарх мэдээллийг аль нэг талд буруу ташаа мэдээлэл өгөхгүй байх үүрэг хүлээнэ.

14. Хохирол барагдуулах

MS CERT нь Үйлчлүүлэгч өөрийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, батламжийн талаар буруу мэдээллийг түгээсэн буюу тэдгээрийг буруу ашигласнаас улбаалан хохирол амссан буюу MS CERT-с хохирлыг нэхэмжилсэн тохиолдолд ямар нэг хохирлыг нөхөн төлөх үүрэг амлалт хүлээхгүй.

15. FORCE MAJEURE

Хамтарн ажиллах явцдаа аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлээгүй бол нөлөө талаа хариуцлагад татахгүй. Үүнд галын аюул, дэлбэрэлт, үер, ган гачиг, дайн, олон нийтийн үймээн самуун, терроризм, бослого, мөргөлдөөн, ажил хаялт, тээврийн улмаас саатал үүсэх, Засгийн Газраас зарласан аливаа онцгой байдал зэрэг хяналтандаа авах боломжгүй үйл ажиллагааны улмаас гэрээний шаардлагаа биелүүлэх боломжгүй байсан тохиолдлууд багтана.

16. Мөрдөх хууль тогтоомж

Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллахдаа Энэтхэг Улсын хууль тогтоомжийг мөрдөн ажиллана.

17. Арбитр

Аливаа маргаан, зөрчлийг хамтран ажиллах гэрээнд заасан дагуу Энэтхэг улсын Колкота хотын шүүхээр шийдвэрлүүлнэ.

18. Үйлчлүүлэгчид удирдлагын тогтолцоонд нь ирсэн аливаа гомдлыг шийдвэрлэх

Үйлчлүүлэгч нь аливаа гомдол ба түүний мөрөөр авсан арга хэмжээгээ зохистой байдлаар баримтжуулах хэрэгтэй. Гомдлын бүртгэлийг өөрийн удирдлагын тогтолцооны баримт бичигт заасан дагуу хадгалах ёстой.

MSCERT-н зүгээс үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд Тусгай аудит буюу маш богино хугацаанд урьдчилан мэдэгддэг гэнэтийн аудитыг хийх эрхтэй байна. Энэ нь үйлчлүүлэгчид ирсэн аливаа гомдлыг хэрхэн бүртгэн хүлээн авч, шийдвэрлэснийг шалгах зорилготой байж болно.

Ийм тохиолдолд, MS CERT нь ямар нөхцлийн улмаас гэнэтийн шалгалт хийж буйг үйлчлүүлэгчид мэдээлэх ба ямар бүрэлдэхүүнтэй баг ажиллах болсныг мэдээлнэ.

MSCERT-н зүгээс хууль зөрчсөн аливаа үйл ажиллагааг олж мэдсэн бол арга хэмжээ авах эрхтэй. Аливаа хууль зөрчсөн үйлдлийг үл тохиролд бүртгэж, холбогдох байгууллагад мэдээлнэ.

19. Аюулгүй байдал

Үйлчлүүлэгч MS CERT-н ажилтан ба гэрээлэгчдийн аюулгүй байдалд хариуцлага хүлээх ба өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах үүрэг хүлээнэ. Хэрэв ажлын талбайд нэвтрэхийн өмнө тусгай зааварчилгаа авах шаардлагатай байдаг бол MS CERT-н ажилтнуудад мөн зааварчилгөө өгнө.

20. MISCELLANEOUS

MS CERT-н зүгээс байгуулсан гэрээний аль нэг заалтыг зөрчсөн бол тэр нь гэрээний бусад хэсгийг зөрчсөнд тооцогдохгүй. Хүчингүй заалт байх, эсвэл заавал биелүүлэх шаардлагагүй заалтын улмаас өөр бусад шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээхгүй. Үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь MS CERT ба Үйлчлүүлэгч нар хоёр талаас бичгээр үйлдэн зөвшөөрснөөс бусад тохиолдолд өөрчлөгдөхгүй.

Хэрэв үйлчлүүлэгч авсан үйлчилгээндээ сэтгэл ханамжгүй байвал, үйлчлүүлэгч MS CERT-н Захирал руу нэн даруй бичгээр мэдэгдэж, зохих арга хэмжээг авахуулах эрхтэй. Ийм гомдол нь гэрээний нөхцөлд нөлөөлөхгүй.