Ти Кюү Си Эс Интернэшнл ХХК (TQCSI) нь Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн Төвөөс гадаадын итгэмжлэгдсэн байгууллагуудаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын статусыг хүлээн авч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны бүртгэлийн мэдэгдлээ гардан авлаа.
Үндэсний Итгэмжлэлийн Төвийн хамт олонд талархал илэрхийлж, бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буйд баярлалаа!
TQCSI нь ISO менежментийн системийн олон улсын жишигт нийцсэн баталгаажуулалтын аудитын үйлчилгээ үзүүлж байна. Тус байгууллага нь дараах стандартуудын баталгаажуулалтын аудитыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна. Та бүхэн доорх стандартуудын баталгаажуулалтын аудит хийлгэхэд бидэнтэй хамтран ажиллаарай:
👉 JAS-ANZ ИТГЭМЖЛЭЛТЭЙ:
-
✅ ISO 9001 – Чанарын менежментийн тогтолцоо
-
✅ ISO 45001 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
-
✅ ISO 14001 – Байгаль орчны менежментийн тогтолцоо
-
✅ ISO 22000 – Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
-
✅ FSSC 22000 – Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
-
✅ ISO 21001 – Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо
-
✅ ISO/IEC 27001 – Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
-
✅ ISO 37001 – Авлигын эсрэг менежментийн тогтолцоо
-
✅ ISO 55001 – Хөрөнгийн менежментийн тогтолцоо
-
✅ HACCP – Хүнсний аюулгүй байдал, аюулын дүн шинжилгээ ба хяналтын тогтолцоо
-
✅ ISO 13485 – Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын менежментийн тогтолцоо
👉 JAS-ANZ ИТГЭМЖЛЭЛГҮЙ:
-
✅ ISO 10002 – Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг боловсруулах менежментийн тогтолцоо
-
✅ ISO 15378 – Эм, эмнэлгийн зориулалттай сав баглаа боодлын чанарын менежментийн тогтолцоо
-
✅ ISO 20000-1 – Мэдээллийн технологийн үйлчилгээний менежментийн тогтолцоо
-
✅ ISO 22301 – Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо
-
✅ ISO 22716 – Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)
-
✅ ISO 29001 – Газрын тос, байгалийн хий, нефтийн химийн салбарын чанарын менежментийн тогтолцоо
-
✅ ISO 31000 – Эрсдэлийн менежментийн тогтолцоо
-
✅ ISO 50001 – Эрчим хүчний менежментийн тогтолцоо
-
✅ ISO 3834-2 – Гагнуурын чанарын шаардлагын менежмент
👉 ANAB ИТГЭМЖЛЭЛТЭЙ:
-
✅ AS 9100D – Зохион бүтээх, хөгжүүлэх, үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад зориулсан стандарт
-
✅ AS 9110C – Нисэхийн засвар үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад зориулсан стандарт
-
✅ AS 9120B – Электроник болон тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгийн борлуулагч байгууллагуудад зориулсан стандарт
👉 TQCSI ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ:
-
✅ HR Code – Хүний нөөцийн менежментийн систем
-
✅ QHSE Code – ХЭМАББО менежментийн систем
-
✅ SBQMC – Жижиг бизнесийн чанарын менежментийн систем
-
✅ GMP – Үйлдвэрлэлийн зохистой дадал
-
✅ ESG Code – Байгаль орчин, Нийгэм, Засаглалын менежментийн систем
Бидний үйл ажиллагаа нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн тогтолцоо, стандартуудын дагуу баталгаажуулалт хийх замаар таны бизнесийн амжилтыг дэмжих болно. Та бидэнтэй холбогдож, баталгаажуулалт хийх үйл явцдаа манай үйлчилгээг авахыг хүсвэл, манай мэргэжилтнүүд таньд зөвлөгөө өгөхөд бэлэн байна.