MS CERTIFICATION SERVICES нь аудит ба баталгаажуулалтын үйлчилгээгээ шударга, ашиг сонирхлын зөрчилгүй, хууль журмын дагуу явуулах бодлого баримталж ажиллана.
MS CERT нь ашиг сонирхлын зөрчлийн бодит болон боломжит аливаа заналхийллийг урьдчилан сэргийлэх зарчмаар удирдаж, шударга байдлыг анхаардаг.
MS CERT-н шударга байдлын бодлогын хэрэгжилтийг хөндлөнгийн “Шударга байдлын хороо” хянан, баталгаажуулдаг. Иймд, Монгол Улс болон бусад улсын бүх салбарт энэ талаар хатуу шаардлага тавьж, бүх баримт бичиг, үйл ажиллагаанд аудит хийдэг.
MS CERT удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын үйл ажиллагааг шударга явуулж, ашиг сонирхлоос ангид байх, баталгаажуулах үйл ажиллагааг хувь хүний нөлөө ороогүй объектив байдлаар хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сайтар ухамсарлаж ажилладгаараа давуу талтай.